Сонгино Хайрхан дүүрэг

СХД-ийн үйлчилгээ

Тэмцээний удирдамж
Бичсэн songino   
2010 оны 8-р сарын 30, Даваа гариг, 13:27

БАТЛАВ:

КОМИССЫН ДАРГА                                                                                     Ж.БАТБАЯР

 

2010.08.18

 

“ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛОН ЯВАГДДАГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 


1. Ерөнхий зүйл


     Энэхүү тэмцээний зорилго нь “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан татварын албаны ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, шилдэг баг, тамирчдыг шалгаруулахад оршино.

 

 

2. Тэмцээний төрлүүд


   Тэмцээнийг дараах төрлүүдээр зохион байгуулна.

1. Сагсан бөмбөг (эрэгтэй баг, эмэгтэй баг)

2. Гар бөмбөг (эрэгтэй баг, эмэгтэй баг)

3. Ширээний теннис (эрэгтэй, эмэгтэй, холимог баг)

4. Шатар (эрэгтэй, эмэгтэй)

5. Даам (эрэгтэй, эмэгтэй)

6. Биллъярд (холимог)

7. Хөл бөмбөг (холимог)

 

 

3. Тэмцээн явагдах хугацаа

 


1. Биеийн тамир, спортын тэмцээний нээлтийн ажиллагаа 2010 оны 09-р сарын    04-ний Бямба гарагийн 09.00 цагт “Эрэл” сургуулийн талбайд болно.

2. Шатарын тэмцээн 2010 оны 09-р сарын 02-ний өдрийн Пүрэв гарагийн 14.00 цагт “Цагаан бэрс” клубын зааланд эхэлнэ.

3. Даамны тэмцээн 2010 оны 09-р сарын 02-ний өдрийн Пүрэв гарагийн 09.30 цагт “Цагаан бэрс” клубын зааланд эхэлнэ.

4. Биллъярдын тэмцээн 2010 оны 09-р сарын 03-ний өдрийн Баасан гарагийн 09.30 цагт “Жаргалант” төвийн байранд эхэлнэ.

5. Ширээний теннисийн тэмцээн 2010 оны 09-р сарын 03-ний өдрийн Баасан гарагийн 09.30 цагт “Оч” клубын байранд эхэлнэ.

6. Сагсан бөмбөг эрэгтэй, Гар бөмбөгийн эмэгтэй багийн тэмцээн 2010 оны 09-р сарын 04-ний өдөр 09.00 цагт “Эрэл” Сургуулийн спорт зааланд эхэлнэ.

7. Сагсан бөмбөг эмэгтэй, Гар бөмбөгийн эрэгтэй багийн тэмцээн 2010 оны 09-р сарын 05-ний өдөр 09.00 цагт “Эрэл” сургуулийн спорт зааланд эхэлнэ.

8. Хөл бөмбөгийн тэмцээн 2010 оны 09-р сарын 02-ний өдөр 09.00 цагт 3-р хороолол 96-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд эхэлнэ.

9. Тэмцээний хаалтын ажиллагаа 2010 оны 09-р сарын 05-ны 19.00 цагт “Эрэл” сургуулийн зааланд болно.

 

 

4. Нийт тамирчдад олгох мөнгөн шагнал

 


1. Сагсан бөмбөг


1 дүгээр байр (тус бүр хоёр)                 100000*2                           200000

2 дугаар байр (тус бүр хоёр)                  80000*2                            160000

3 дугаар байр (тус бүр хоёр)                  60000*2                            120000

               Дүн                                                                                                    480000

 


2. Гар бөмбөг


1 дүгээр байр (тус бүр хоёр)                  100000*2                           200000

2 дугаар байр (тус бүр хоёр)                   80000*2                            160000

3 дугаар байр (тус бүр хоёр)                   60000*2                            120000

                Дүн                                                                                                   480000

 


3. Шатар


1 дүгээр байр (тус бүр хоёр)                   20000*2                             40000

2 дугаар байр (тус бүр хоёр)                   15000*2                             30000

3 дугаар байр (тус бүр хоёр)                   10000*2                              20000

                Дүн                                                                                                   90000

 


4. Даам


1 дүгээр байр (тус бүр хоёр)                   20000*2                               40000

2 дугаар байр (тус бүр хоёр)                   15000*2                               30000 

3 дугаар байр (тус бүр хоёр)                   10000*2                               20000

                Дүн                                                                                                    90000

 


5. Ширээний теннис / ганцаарчилсан /


1 дүгээр байр (тус бүр хоёр)                   20000*2                               40000

2 дугаар байр (тус бүр хоёр)                   15000*2                               30000

3 дугаар байр (тус бүр хоёр)                   10000*2                               20000

                Дүн                                                                                                   90000

 


6. Ширээний теннис / холимог /


1 дүгээр байр (нэг)                                  25000*1                                25000

2 дугаар байр (нэг)                                  20000*1                                20000

3 дугаар байр (нэг)                                  15000*1                                15000

                Дүн                                                                                                     60000

 


7. Биллъярд


1 дүгээр байр (нэг)                                  45000*1                                45000

2 дугаар байр (нэг)                                  35000*1                                35000

3 дугаар байр (нэг)                                  25000*1                                25000

                Дүн                                                                                                     105000

 


8. Хөл бөмбөг


1 дүгээр байр (нэг)                                  100000                                  100000

2 дугаар байр (нэг)                                   80000                                    80000

3 дугаар байр (нэг)                                   60000                                    60000

                Дүн                                                                                                     240000

 


9. Цомын шагнал


1 дүгээр байр (нэг)                           Цом, диплом, медаль                 50000

2 дугаар байр (нэг)                           диплом, медаль

3 дугаар байр (нэг)                           диплом, медаль

                Дүн                                                                                                     50000

Нийт тамирчдад олгох шагналын сан                                                       1675000

 

5. Бусад


- Тэмцээний техникийн зөвлөлийн хурал 2010 оны 08-р сарын 25-ний өдөр 14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байранд болно.

 

- Техникийн зөвлөлийн хуралдаан дээр тэмцээний нарийвчилсан дүрмийг танилцуулж тэмцээний төрлүүдийн хэсэг бүрийн тоглолтын хуваарийг сугалааны журмаар хийнэ.

 

- Баг, тамирчид хувийн дугаар бүхий шаардлага хангасан тоглолтын хувцастай байна.

 

- Баг, тамирчдын тэмцээнд оролцох хураамж болох 500.000 төгрөгийг Техникийн зөвлөлийн хуралдаанд ирэхдээ авч ирнэ.

 

- Тэмцээнд оролцох баг, тамирчдын албан ёсны мэдүүлэг /Нийгмийн даатгал дэвтэр болон овог, нэр, албан тушаал, хувийн дугаар заавал бичсэн/-ийг татварын улсын байцаагчийн үнэмлэх болон 2010 оны 08-р сарын 01-нээс өмнө ажилд томилогдсон тушаалын хуулбарыг хамт техникийн зөвлөлийн хуралдаанд ирэхдээ авчирна.

 

- Баг, тамирчдын мэдүүлэгт бичсэн нэр, хувийн дугаар зөрөх, баримтаар баталгаажсан тохиолдолд тухайн тамирчин болон багийг тэмцээнээс шууд хасна. - Тэмцээн эхлэх цагийг хатуу баримтлах бөгөөд тоглолт эхлэх цаг зарласнаас 5 минут хоцорсон тохиолдолд хожигдсоноор тооцно.

 

- Тэмцээний явцад гарсан маргаантай асуудлыг тухай бүрд нь техникийн комисс болон ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.

 

- Эрэл сургууль дээр хувцас солих өрөө гаргахгүй ба нийт тамирчдад өөрийн солих хувцас, эд зүйлээ өөрөө хариуцна. Гээсэн, алдагдсан эд зүйлийг зохион байгуулах комисс болон Эрэл сургууль хариуцахгүй болохыг анхааруулж байна.

 

 

 

Тэмцээнийг зохион байгуулах комисс



Тэмцээн явуулах тоглолтын журам


1. Сагсан бөмбөг Хугацаа: Эр -10 мин, эм -7 мин / минутын амралт, торгуулийн шидэлтийн үед цагийг зогсооно./ Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт цаг сунгаж тоглоно. /эр-5 мин, эм-3 мин/ Оролцох багууд 2 хэсэгт хуваагдах бөгөөд өнгөрсөн жилийн 1-р байранд орсон баг А хэсгийг, 2-р байранд орсон В хэсгийг толгойлно. Хэсгийн тоглолтонд хожлын оноо тэнцсэн тохиолдолд багуудын хожилцсон оноог тоолно. Хэсэг тус бүрээс 2 баг шалгарч, хагас шигшээ болон шигшээ тоглолтыг олимпын системээр зохион байгуулна.

 

2. Гар бөмбөг Оноо: Эрэгтэй 21, 21, 15 оноогоор 3 үе, эмэгтэй 15 оноогоор 3 үе тоглоно. Оролцох багууд 2 хэсэгт хуваагдах бөгөөд өнгөрсөн жилийн 1-р байранд орсон баг А хэсгийг , 2-р байранд орсон В хэсгийг толгойлно. Хэсгийн тоглолтонд хожлын оноо тэнцсэн тохиолдолд багуудын хожилцсон оноог тоолно. Хагас шигшээ болон шигшээ тоглолтонд эрэгтэй, эмэгтэй 25, 25, 15 оноогоор 3 үе тоглоно. Хэсэг тус бүрээс 2 баг шалгарч, хагас шигшээ болон шигшээ тоглолтыг олимпын системээр зохион байгуулна.

 

3. Ширээний теннис Оноо: Эрэгтэй, эмэгтэй 11 оноогоор 3 үе тоглоно. Оролцох багууд 2 хэсэгт хуваагдах бөгөөд өнгөрсөн жилийн 1-р байранд орсон баг А хэсгийг , 2-р байранд орсон В хэсгийг толгойлоно. Хэсгийн тоглолтонд хожлын оноо тэнцсэн тохиолдолд багуудын хожилцсон оноог тоолно. Хагас шигшээ болон шигшээ тоглолтонд эрэгтэй, эмэгтэй 11 оноогоор 5 үе тоглоно. Хэсэг тус бүрээс 2 баг шалгарч, хагас шигшээ болон шигшээ тоглолтыг олимпын системээр зохион байгуулна.

 

4. Шатар Нэг тоглолтын үргэлжлэх хугацаа 60 минут. Оролцох тамирчид 2 хэсэгт хуваагдах бөгөөд өнгөрсөн жилийн 1-р байранд орсон баг А хэсгийг, 2-р байранд орсон В хэсгийг толгойлоно. Хэсгийн тоглолтонд хожил бүрт 1 оноо, хайнцсан тохиолдолд 0.5 оноо тус тус өгнө. Хэсэг бүрээс хамгийн их оноотой 2 тамирчин шалгарч, хагас шигшээ болон шигшээ тоглолтыг олимпын системээр зохион байгуулна.

 

5. Даам Оролцох тамирчид 2 хэсэгт хуваагдах бөгөөд өнгөрсөн жилийн 1-р байранд орсон баг А хэсгийг, 2-р байранд орсон В хэсгийг толгойлоно. Хэсгийн тоглолтонд хожил бүрт 1 оноо, хайнцсан тохиолдолд 0.5 оноо тус тус өгнө. Хэсэг бүрээс хамгийн их оноотой 2 тамирчин шалгарч, хагас шигшээ болон шигшээ тоглолтыг олимпын системээр зохион байгуулна.

 

6. Биллъярд Баг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд эмэгтэй 1, эрэгтэй 2 тамирчин оролцоно. Оролцох багууд 2 хэсэгт хуваагдах бөгөөд өнгөрсөн жилийн 1-р байранд орсон баг А хэсгийг, 2-р байранд орсон В хэсгийг толгойлно. Хэсгийн тоглолтонд эрэгтэй 6 улаан, эмэгтэй 3 улаан шарикаар, хагас шигшээ болон шигшээ тоглолтонд эмэгтэй 3, эрэгтэй 10 улаан шарикаар тус тус тоглоно. Хэсэг тус бүрээс 2 баг шалгарч, хагас шигшээ болон шигшээ тоглолтыг олимпын системээр зохион байгуулна.

 

7. Хөл бөмбөг Хугацаа: Нийт 20-30 минут тоглох. Эрэгтэй 7, эмэгтэй 4 тамирчид оролцоно. Оролцох багууд 2 хэсэгт хуваагдах бөгөөд тойргийн тоглолтын дагуу тэмцээн явагдана. Хожсон баг 3 оноо, хайнцсан багууд 1 оноо, хожигдсон баг 0 оноо. Тойргийн тоглолтоос өндөр оноо авсан 2 баг хагас шигшээ тоглолтонд оролцох бөгөөд хагас шигшээ тоглолтод тэнцсэн тохиолдолд цаг сунгаж метрийн торгуулийн цохилтоор шийдвэрлэнэ.

 

8. Тэмцээнийг бага онооны системээр дүгнэнэ. 1-р байр 1 оноо, 2-р байр 2 оноо, 3-р байр 3 оноо, 4-р байр 4 оноо, хэсгийн 3-р байр 5 оноо, 4-р байр 6 оноо, 5-р барй 7 оноо, оролцоогүй тохиолдолд 8 оноо өгнө. Хамгийн бага оноо авсан багийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, 2, 3-р байранд орсон багийг дипломоор шагнаж урамшуулна.

 

Тэмцээнийг зохион байгуулах комисс

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 30, Даваа гариг, 14:02
 

Татварынхан энэ сард