Баянгол дүүрэг

БГД-ийн үйлчилгээ

Тоон гарын үсэг авахад бүрдүүлэх материалын жагсаалт
Бичсэн bayangol   
2012 оны 6-р сарын 14, Пүрэв гариг, 00:53

ac3ffb5359add816ff0aaba1535b4638ea4d2957Тоон гарын үсгийн гэрчилгээг авах татвар төлөгчдөд:

Татварын Ерөнхий Газрын даргын 2011 оны 11-р сарын 21-ны өдөр баталсан “Тоон гарын үсгийн технологийн дүрэм”, “Тоон гарын үсэг хэрэглэх гэрээ”-г үндэслэн тоон гарын үсгийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх материалын жагсаалт

Үүнд:
Хүсэлт
Өргөдөл
Тоон гарын үсгийн гэрээ /2%/
ААНБ-ын гэрчилгээний хуулбар
Тоон гарын үсэг эзэмших эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхний хуулбар
Тоон гарын үсгийн гэрчилгээг хадгалах  Flash диск

Жич: Татвар төлөгч аж ахуйн нэгж болон иргэний регистрийн дугаар, системд нэвтрэн орох нууц кодоор  нэвтэрч мэдээлэл хэсгээс Тоон гарын үсэг талбарыг сонгон хүсэлт, өргөдөл, тоон гарын үсгийн гэрээ зэргийг илгээж, хэвлэж байгууллагын тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр  баталгаажуулахыг анхаарна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 6-р сарын 29, Баасан гариг, 02:50
 

Татварынхан энэ сард