|
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД: |
|
2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 02:56 |
|
НЗД-ын 2011 оны 894 тоот захирамжаар Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил 2012.01.02-ноос эхэллээ. § АТБӨЯХАТ -ын хуулийн 7 дугаар зүйл 7.1-д зааснаар иргэд автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор § “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 9 дүгээр зүйл 9.3 –д зааснаар “Төлбөр төлөгч нь Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх”–өөр зохицуулагдсан байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Олон улсын авилгын эсрэг өдөр дэлхий нийтэд хандан хэлсэн үг |
|
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 03:35 |
|
Авлига нь хөгжил, ардчилал ба тогтвортой байдалд заналхийлдэг. Зах зээлийг гажуудуулж, эдийн засгийн өсөлт болон гадаадын хөрөнгө оруулалтад саад болдог. Аюултай хорт үлдэгдлийг хууль бусаар хаях, хуурамч эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахаас болж хүрээлэн буй орчныг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулдаг.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Мэдээллийн сан цэгцлэх ажлын дүнг хэлэлцлээ. |
|
2012 оны 1-р сарын 20, Баасан гариг, 19:50 |
|
Нийслэл, дүүргийн татварын албадын татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үнэн зөв байдлыг хангах, түүний бүрдүүлэлт, ашиглалтыг сайжруулах зорилгоор НТГ-аас жил бүр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. 2011 оны эцсээр зохион байгуулсан ийм арга хэмжээний дүнг НТГ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцжээ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|